Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2025 оны дөрөвдүгээр сард Эрхэмсэг ноён Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийснээс хойш дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй, манай чухал “гуравдагч хөрш”, Зүүн хойд Азийн бүс нутаг дахь ойр дотно түнш БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байдгаа онцлон тэмдэглэв.
Түүнчлэн, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад хэрэгжиж буй “10 аймгийн төвд дулааны станц барих” төсөлд тулгараад буй саад бэрхшээлийг цаг алдалгүй шийдвэрлэж, шинэ гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахад анхаарал хандуулж өгөхийг хүслээ.
Мөн хоёр улсын иргэд харилцан адил нөхцөлөөр зорчих, эрүүл мэндийн зэрэг хүмүүнлэгийн хүндэтгэн үзэх шалтгаантай монгол иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг дорвитой хөнгөвчлөх, БНСУ-ын хил дээрээс буцаагддаг асуудалд Үндэсний Ассамблейн зүгээс үргэлжлүүлэн онцгойлон анхаарч өгөхийг хүсэв.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн зүгээс Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа мөрөөр ажиллаж, “10 аймгийн төвд дулааны станц барих” төслийг хурдан богино хугацаанд хэвийн байдалд оруулж, төсөл амжилттай хэрэгжихэд анхаарч буйгаа онцоллоо.
Мөн монгол иргэдийн БНСУ-д руу хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаарх талаар боломжит аргуудыг судалж байгаагаа илэрхийлэв. ТодруулбалТухайлбал, цахим виз олгох, Элчин сайдын яамны консулын ажилтны тоог нэмэгдүүлэх, группээр явж буй иргэдийн визийг хөнгөвчлөх зэрэг боломжуудийыг судлан ажиллаж байгаа гэлээ.
Хоёр тал Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хэлэлцэж тохирсон эдийн засгийн бодит хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх хүрээнд талаар харилцан санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555
EUR | 4145
CNY | 508.4
RUB | 41.82
JPY | 22.75
KRW | 2.38
