Карибын тэнгисийн зүүн бүсийн Антигуа ба Барбуда, Доминика, Гренада, Сент Киттс ба Невис, Сент Люсиа зэрэг арлын оронд үл хөдлөх хөрөнгө, орон сууц худалдан авсан хүмүүст иргэншил олгож байна. Хөрөнгө оруулалтын иргэншил хэмээх хөтөлбөр хэрэгжүүлж буй эдгээр таван улсад иргэншил авснаар Шенгений бүс, Их Британи зэрэг 150 гаруй улсад визгүй зорчих юм.
Орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдан аваад иргэншилтэй болж буй хүмүүсийн олонх нь АНУ-ын иргэд байна. Тухайлбал, Антигуа улсын үл хөдлөх хөрөнгийн зууч "Luxury Locations" компанийн эзэн Надиа Дайсон “Өнөөдрийн байдлаар үл хөдлөх хөрөнгө худалдан авч буй хүмүүсийн 70 хувь нь иргэншил хүсэж байгаа бөгөөд ихэнх нь АНУ-аас ирж байна” гэжээ.
“Henley & Partners” компанийн судалгаагаар, 2024 оны сүүлчээс хойш Карибт хөрөнгө оруулалтын иргэншил авах өргөдөл 12 хувиар нэмэгдсэн бөгөөд тэр дунд АНУ, Украин, Турк, Нигери, Хятадын иргэд зонхилж буй аж.

Гэхдээ уг хөтөлбөрийн дүнд бүс нутагт аюулгүй байдлын эрсдэл нэмэгдэх, санхүүгийн гэмт хэрэг, татвараас зайлсхийх явдал газар авах магадлалтай хэмээн Европын холбоо, АНУ үзэж байна. Тиймээс хөтөлбөрт хамрагдахыг хүссэн хүмүүст тавих шалгуураа чангатгах, бүртгэлийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг улс орнууд авч эхэлж байгаа юм.
Ийнхүү иргэншил олгох нь эдгээр улсын ДНБ-ий 10–30 хувийг бүрдүүлдэг бөгөөд эдийн засаг, бизнесийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж, заримыг нь бүр дампуурахаас аварч байна гэж ажиглагчид онцолдог.
Эх сурвалж: BBC

Эрдэнэт-Овоо:
USD | 3557