БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү, тус улсын нөлөө бүхий улстөрч Ким Ё Жон Өмнөд Солонгосын энхийн санаачилгын талаар эрс мэдэгдэл хийлээ. Тэрбээр БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч Ли Жэ Мёны санаачилгыг эрс эсэргүүцэж, Сөүлтэй ямар нэгэн хэлэлцээ хийх сонирхолгүйгээ илэрхийлсэн юм.
Өнгөрсөн сард шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ли Жэ Мён баримталж буй энхийн бодлогынхоо хүрээнд хоёр улсын хилд байрлах, Умард Солонгос руу чиглэсэн чанга яригчийг унтрааж, хил дамнуулан ухуулах хуудас тараахыг хориглож, Пхеньянтай найрсаг харилцааг чухалчилж буй. Харин үүний хариуд Ким Ё Жон “Уянгалсан хэдэн үг хэлснээр өмнөх үйлдлээ залруулна гэж бодож байгаа бол том эндүүрэл. Өмнөдийн зүгээс ямар ч санал гаргасан бай, сонирхохгүй. Бид тэдэнтэй сууж ярилцахгүй, ярих зүйл ч үгүй” гэсэн байна. Мөн Сөүл Вашингтонтой олон талаар хамтран ажиллаж, нягт харилцаатай байдаг нь Пхеньяны эгдүүцлийг төрүүлж, эвлэрэх аливаа боломжийг хааж байна гэж Ким Ё Жон онцолж буй. Харин БНСУ-ын талас Ерөнхийлөгч Ли Жэ Мён “Солонгос, Америкийн хамтын ажиллагаа бол манай дипломат бодлогын тулгуур” хэмээсэн юм.
Харин БНСУ-ын Нэгдлийн яам Умард Солонгосын энэ мэдэгдлийг хоёр талын хооронд байгаа гүнзгий үл итгэлцлийн илэрхийлэл хэмээн дүгнэж, Солонгосын хойгт эвлэрэл, хамтын ажиллагааны боломжийг үргэлжлүүлэн эрэлхийлнэ гэдгээ мэдэгдлээ.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #бнасау, #Дэлхийн мэдээ,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555