Францын тансаг зэрэглэлийн томоохон корпораци болох LVMH-ийн гүйцэтгэх захирал Бернар Арно 2027 он гэхэд Техаст шинэ үйлдвэр байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ. Ийнхүү мэдэгдэхдээ тус компани АНУ болон Европын холбооны худалдааны хэлэлцээр амжилттай болно гэсэн хүлээлтээ илэрхийллээ. 

Тус компани 2019 онд Трампын засаглалын үед “Louis Vuitton”-ийн анхны үйлдвэрийг Техаст байгуулсан бөгөөд одоо ийнхүү хоёр дахиа нээх гэж байна. LVMH-ийн борлуулалт энэ оны хоёрдугаар улиралд шинжээчдийн таамаглаж байснаас доогуур, тэр дундаа хувцас, арьсан эдлэлийн бүтээгдэхүүнүүдийн борлуулалт есөн хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ уналтыг шинжээчид түр зуурын, Хятадын зах зээлийн сулрал, инфляц, худалдааны тодорхойгүй байдалтай холбоотой хэмээн үзэж буй. 

Эх сурвалж: Reuters

#lvmh,