Орос, Украины дайны гал зогсоох асуудлаарх ээлжит хэлэлцээ маргааш Туркт эхлэх гэж байна. Энэ талаар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский “Уулзалт хоёр өдөр үргэлжилнэ. Хэлэлцээг эрчимжүүлэх шаардлагатай” хэмээсэн байна.
Гэвч хоёр тал гал зогсоох нөхцөл дээр эсрэг тэсрэг байр суурьтай байгаа тул тохиролцоонд хүрч чадах, эсэх нь эргэлзээтэй байгааг ажиглагчид онцолж байна. Украины талаас оросуудад олзлогдсон хүмүүсийг чөлөөлөх, удирдагчдын түвшинд уулзалт хийх бэлтгэлийг хангах гэсэн асуудлыг хэлэлцэхээр товлож буй бол Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Оросын талаас боловсруулсан санамж бичиг, Украины талаас ирүүлсэн өөр нэг төсөл бий. Эдгээр нь зөрчилдсөн байр суурьтай ч хэлэлцээ үргэлжилнэ" гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Хоёр тал 50 хоногийн хугацаанд тохиролцоонд хүрэхгүй бол Орост ч, дэмжигч орнуудад ч шинэ хориг арга хэмжээ авах болно" гэж анхааруулаад байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555