Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоганы тэргүүлдэг эрх баригч нам сөрөг хүчнийхээ эсрэг урьд өмнө байгаагүй  хүчтэй довтолгоо эхлүүлээд байна. Сүүлийн есөн сарын хугацаанд 500 гаруй хүнийг саатуулж, 14 хотын даргыг хорьсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Тэдний дунд Эрдоганы хүчтэй өрсөлдөгч, Стамбул хотын захирагч Экрем Имамоглу ч байгаа юм. 

Энэ явдал анх Стамбул хотоос эхэлсэн ч өдгөө улс орон даяар сөрөг хүчний удирддаг хотуудыг онилсон мөрдөн шалгалт болж байна. Үүнийгээ эрх баригчид авлигын сүлжээг таслан зогсоох ажиллагаа гэж тодорхойлсон бол хуульчид, улс төр судлаачид уг ажиллагааг нотлох баримт сул, харин улс төрийн зорилготой гэж тайлбарлаж байна. Зарим ажиглагч үүнийг эрх баригч намын 2028 оны сонгуулийн өмнөх болгоомжлол, айдастай холбон дүгнэжээ.
Эрдоганы Засгийн газрын гишүүн асан Эртугрул Гүнай энэ тухайд “Хууль шүүхийн нэр барин улс төрийн эсэргүүцлийг нам дарах хэрэгсэл болгож байна. Ардчиллын суурь зарчимд халдаж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Тус мөрдөн шалгалтын хүрээнд Истанбулын захирагчаас гадна Анкара, Измир, Анталия зэрэг томоохон хотуудын удирдлагууд хоригдож, олон зуун албан хаагчид шүүхийн шийдвэрийг хүлээж байна.

Эх сурвалж: Reuters 

#турк,