Хятадын баруун хойд хэсгийн Ганьсү мужийн Тяньшүй хотын “Пэйшин” цэцэрлэгийн 233 хүүхэд хоолонд нь хэрэглэсэн будгаас хар тугалгын хордлого авч, эмнэлэгт хүргэгджээ.
Цэцэрлэгт хүнсэнд хэрэглэхийг хориглосон будаг ашигласан бөгөөд хүүхдүүдэд өгсөн улаан чавганы бялуу, эрдэнэшиштэй зайдасны булан зэргийг өнгө үзэмжтэй болгох зорилгоор хэрэглэсэн нь тогтоогдсон аж. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн дэх хар тугалгын агууламж хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс 2000 дахин их байсныг шинжилгээгээр тогтоожээ.

Одоогоор цэцэрлэгийн захирал болон хөрөнгө оруулагч зэрэг найман хүнийг баривчилж, “хортой хүнс үйлдвэрлэсэн” хэргээр шалгаж эхэлсэн байна.
Тяньшүй хотын захирагч Лю Лижиан уг явдал нь олон нийтэд зориулсан хүнсний аюулгүй байдлын хяналт сул байгааг харуулсан хэрэг  хэмээн мэдэгдлээ.

Эх сурвалж: BBC 

#ХЯтад, #хар тугалгад хордсон,