АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын алба (TSA) зорчигчдыг шалгахдаа гутлыг нь тайлуулдаг шаардлагыг цуцаллаа.
Тус улсын Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэмийн хэлснээр, энэхүү шийдвэр өнөөдрөөс бүх нисэх буудалд хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм байна. Тэрбээр “Манай хамгаалалтын технологи эрс шинэчлэгдсэн. Үндэсний аюулгүй байдлыг хангах олон давхар, бүх талын оролцоотой тогтолцоо бүрдсэн” гэж онцолсон юм.
Харин зорчигчид тэлээ, гадуур хувцсаа тайлах, зөөврийн компьютер болон шингэн зүйлсийг цүнхнээс гарган шалгуулах журмууд одоогоор үйлчилсэн хэвээр аж.
Ташрамд, 2001 онд Британийн иргэн Ричард Рейд гутал дотроо тэсрэх бодис нуусан нь Парис–Майамигийн чиглэлд зорчих үеэр илэрчээ. Үүний улмаас 2006 оноос бүх зорчигчийг гутлаа тайлж шалгуулах журам мөрдөгдөж эхэлсэн байна.
АНУ-ын агаарын тээврийн компаниудыг төлөөлдөг “Airlines for America” холбоо шинэ бодлогыг зорчигчид таатай аялахад чухал алхам болж байна хэмээн сайшаажээ.
Эх сурвалж: ВВС

#АНУ, #АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын алба,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557