АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Вашингтонд уулзаж, Газын зурвас дахь дайныг зогсоох талаар хэлэлцэж байна. Цагаан ордонд болсон энэхүү уулзалтын үеэр Трамп “ХАМАС гал зогсоох хэлэлцээ хийхийг хүсэж байгаа” хэмээн мэдэгдэж, зөрчлийг шийдэхэд ахиц гарч байгааг онцоллоо. 

Хоёр улсын удирдагчид палестинчуудыг өөр газарт шилжүүлэн суурьшуулах асуудлыг ч уг уулзалтаар хөндсөн байна. Биньямин Нетаньяху “Хүмүүс тэнд үлдэхийг хүсвэл үлдэж, явахыг хүсвэл явж болно. Гэхдээ Газын зурвас дахь аюулгүй байдлыг бид үргэлж хариуцах болно” гэлээ. Харин палестинчууд энэ санааг эрс эсэргүүцэж, олон улсын хууль зөрчиж байна гэж үзэж буй. 

Газын зурваст 60 хоног гал зогсоох гэрээ байгуулахын тулд ХАМАС-ын тал барьцаалагдсан 10 хүнийг суллаж, 18 хүний цогцсыг буцаан өгөх, Израил Газын зарим хэсгээс цэргээ татаж, Палестин хоригдлуудын заримыг суллах зэрэг нөхцөлийг АНУ санал болгож байна. 

Үүний зэрэгцээ Нетаньяхугийн Вашингтонд хийсэн айлчлалын үеэр Цагаан ордны гадаа иргэд цуглаж, Палестины далбааг өргөн эсэргүүцлээ илэрхийллээ. 

Эх сурвалж: BBC 

#АНУ, #Газ, #Дональд Трамп,