Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүрх Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Эдгээр хүндтэй хүмүүсийн нэг нь Холын зайн гүйлтийн холбооны тэргүүн, Хэт холын зайн гүйлтийн дэлхийн аварга Бямбаагийн Буджаргал байлаа. Тэрбээр өнөөдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан юм.
Бямбаагийн Буджаргал нь гүйлтийн тамирчин бөгөөд олон улсын тэмцээн уралдаануудад тогтмол амжилт гаргадаг билээ. Тодруулбал Монгол, Хятад болон АНУ-д холын зайн 6-10 хоногийн гүйлтийн тэмцээнд орж түрүүг нь авч байсан бөгөөд 3,100 милийн гүйлт бол түүний анхны хамгийн холын зайн гүйлт юм.
Мөн түүний дээд амжилт бол сар гаруйн өмнө Япон Улсад болсон тэмцээнд зургаан хоног 931 км тасралтгүй гүйж, нэгдүгээр байр эзэлсэн нь Ази тивийн дээд амжилт болж бүртгэгдээд байгаа.
Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #Б.Буджаргал, #Бямбаагийн Буджаргал,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557