Кени Улсын нийслэл Найробид болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр иргэдийг тараахын тулд цагдаа нар гал нээсний улмаас хамгийн багадаа 10 хүн амиа алдаж, 29 хүн шархадсан тухай хүний эрхийн байгууллагууд мэдээлжээ. Кенид олон намын тогтолцоог шаардан өрнөсөн анхны Саба Саба жагсаалын 35 жилийн ойг тохиолдуулан иргэд жагссан нь энэ аж. 

Өнгөрсөн онд тус улсад татвар нэмж, авлига газар авсан, мөн цагдаа нарын хүчирхийлэл нэмэгдсэн, сөрөг хүчний улс төрчдийг хяхан хавчдаг болсон зэргийг залуус эсэргүүцэж буй юм. Хууль сахиулах байгууллагын мэдэгдэж буйгаар, жагсаалын үеэр 52 цагдаа шархадсан, мөн энэ үеэр бусдын өмч хөрөнгөд халдсан, дэлгүүр тоносон зэрэг олон нийтийн хэв журам зөрсөн тохиолдол олон гарсан гэж мэдэгдээд буй.

Харин Дотоод хэргийн сайд жагсаал, эсэргүүцлийн арга хэмжээг “терроризм” хэмээн тодорхойлж, хууль журмыг сахиулах болно гэж мэдэгдэж байв. 

Цаашид Кенид эсэргүүцлийн арга хэмжээ, жагсаал үргэлжилж магадгүй байгаа юм. 

Эх сурвалж: Reuters 

#Кени,