Австралийн Виктория мужийн Морвэлл хотод болсон, удаан хугацаанд олны анхаарлыг татаж буй хэргийн шүүх хурал өндөрлөлөө. Өдгөө 50 настай Эрин Паттерсон хэмээх эмэгтэй хоолондоо хортой мөөг хийж хамаатнууддаа өгсөн хэрэгт буруутай, хүний амийг хөнөөхийг завдсан хэмээн шүүх үзлээ.
Одоогоос хоёр жилийн өмнө тэрбээр хортой мөөг хийсэн Бийф Веллингтон нэртэй хоолоор хамаатнуудаа дайлсны дараа түүний хуучин нөхрийн садангууд буюу хадам асан аав, ээж болон хүр дүү нар нь хэд хоногийн дараа нас барсан юм. Эрин Паттерсон мөн экс нөхөр Саймон Паттерсоноо ч тухайн өдрийн хоолонд урьсан ч тэрбээр ирээгүй аж.
Энэ хэргийн шүүх хурал есөн долоо хоног үргэлжилж, 50 гаруй гэрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүнийг хортой мөөгийг санаатайгаар түүж хоолондоо хийсэн, мөн энэ үйлдлээ нуухыг завдсан, хуурамч мэдүүлэг өгсөн зэрэг зүйл ангиар буруутайд тооцжээ. Эрин Паттерсон “Би гэр бүлийнхэндээ хор хүргэхийг хүсээгүй, энэ бол санаандгүй хэрэг” хэмээн мэдүүлсэн ч түүнд насаар нь хорих ял оноох магадлал өндөр байна.
Эх сурвалж: BBC

#Дэлхийн мэдээ, #шүүх хурал, #хортой мөөг, #Австралийн Виктория мужийн Морвэлл хот,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555