ГЭРЭЛ ЗУРАГ

ФОТО: Монгол Улс дэлхийн “ЭКСПО-2020”-д оролцож байна

Арабын Нэгдсэн Эмират Улсын (АНЭУ) Дубай хотноо Дэлхийн “ЭКСПО 2020” үзэсгэлэн арга хэмжээ “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг цогцлоон бүтээх нь” уриатайгаар өнөөдөр (2021.10.01) нээлтээ хийлээ.

Тус арга хэмжээ 2022 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл буюу зургаан сарын турш зохион байгуулагдах аж. Дэлхийн “ЭКСПО 2020” үзэсгэлэн арга хэмжээ 438 га талбайг хамарч, дэлхийн 191 улс өөрийн улс орноо дэлхий дахинд сурталчлан таниулж оролцож байгаа бөгөөд энэ хугацаанд арга хэмжээг 25 сая хүн үзэж, сонирхох юм.

Монгол Улсын павильоны хөрөнгө оруулалтын хэсэгт “Эрдэнэс-Тавантолгой” компанийн танилцуулга мэдээлэл байршиж байна. Түүнчлэн Монголын шилдэг гэрэл зурагчдын бүтээлүүд Монгол Улсын павильоныг чимж байна. Тодруулбал, гэрэл зурагчин Г.Ган-Өлзий, Ч.Батзаяа, Балг.Баяр, Банз.Баяр, Б.Чадраабал, Б.Эрдэнэбулган, Л.Баяндорж нарын бүтээлүүд багтжээ.

Үндэсний үйлдвэрлэгч ”Хас гоёл”ХХК, ”Сутайн гоёл” ХХК, ”Анна кашимир”ХХК, ”Сайн түмэн кашимир” ХХК, дизайнер М.Цолмандахын бүтээл, ”Монтулга”ХХК, ”Энхжин сувенир” ХХК, ”Хөх Урлан” ХХК, ”Мэргэн Тур” ХХК, ”Агни” ХХК, ”Асылмура” ХХК, ”Тур хэндс” ХХК, ”Говь Гоо” ХХК, ”Жасу” эсгий урлал, ”НЭГУДТ” ТББ зэрэг байгууллагууд өөрийн үндэсний үйлдвэрлэлийн дээж бүтээгдэхүүнээрээ оролцож байна.

Уг арга хэмжээ нь худалдаа, бизнес, аялал жуулчлалын олон талт хамтын ажиллагааг өргөтгөж шинэ зах зээл, шинэ түншлэлийг бий болгох, орчин үеийн шинэ дэвшилтэд техник технологитой танилцах, худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний цахим сүлжээний ололт амжилт, байгаль орчин дэлхийгээ хамгаалах, хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй үйл ажиллагааны цогц шийдлүүдийг биечлэн үзэж харах өргөн боломжийг нэг газарт, тодорхой хугацаанд төвлөрүүлж, хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагыг илэрхийлсэн спортоор хөрвүүлбэл хүн төрөлхтний “ОЛИМП”-ийн арга хэмжээтэй дүйцэхүйц том арга хэмжээ гэж хэлж болно.

Монгол Улсын павильоны үзмэрүүдийг хамтран зохион байгуулагч ”Зэв дижитал” нүүдлийн музейн аппликэйшнээр илүү дэлгэрүүлж андройд болон IOS үйлдлийн систем дээр үзэх боломжтой юм.

Эх сурвалж: Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet