Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 оны долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад төрийн айлчлал хий хийхээр хүрэлцэн ирлээ.

Тус айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын манай улсад хийж буй анхны төрийн айлчлал юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцаа, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцана.

Гэрэл зургийг MPA.mn

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито болон Эрхэм дээд Хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочдын хувиар оролцоно.

Энэхүү төрийн айлчлал нь ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Угсаа залгамжлагч Хунтайжийн хувиар 2007 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд манай улсад албан ёсны айлчлал хийж байсан.

Гэрэл зургийг MPA.mn

ЯПОН УЛСЫН ЭЗЭН ХААНТ ЁСНЫ ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

Япон Улсын Эзэн Хаант ёсны тухай

Японы домогт тус улсын анхны Эзэн Хаан Жинмү нь “Аматэрасү” нарны бурхны үр удам бөгөөд МЭӨ 660 онд Хааны сэнтийд заларч, Японы Эзэн Хааны угсаа 2600 гаруй жилийн хугацаанд тасралтгүй үргэлжилсэн хэмээгддэг.  

Эзэн Хаан Жинмү анх сэнтийд заларсан буюу Япон Улс үүсгэн байгуулагдсаны 2685 жилийн ой 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тохиосон.

Түүхийн ихэнх мөчлөгт Японы Эзэн Хааны эрх мэдэл болон нөлөө хязгаарлагдмал, бэлгэ тэмдгийн шинж чанартай байсаар ирсэн хэдий ч Японы үе үеийн цэргийн засаглалын удирдагч (шогүн) нар Эзэн Хаанаа төрийн тэргүүнд тооцон дээдэлсээр иржээ.

Япончууд 1868 оны Мэйжигийн шинэчлэлээр тухайн үеийн цэргийн засаглалын эрх мэдлийг унагаан Эзэн Хаан төвтэй улс байгуулж, улмаар 1889 онд Үндсэн хуульт Хаант засаглалыг байгуулсан.

Япон Улсын 125 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Акихито 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр сайн дураараа сэнтийгээсээ бууж, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Угсаа залгамжлагч Хунтайж Нарүхито Эзэн Хааны сэнтийд заларснаар Японд “Рэйва” буюу “Үзэсгэлэнт зохицол” он тоолол эхэлсэн.   

1868 оноос хойшхи Япон Улсын Хаадын эрин, он тоолол

1868 – 1912 онд Мэйжи (Гэгээрэлт засаг)-гийн  Эзэн Хаан Мүцүхито

1912 – 1926 онд Тайшо (Их зөвшил)-гийн Эзэн Хаан Ёшихито

1926 – 1989 онд Шёова (Бодь зохицол)-гийн Эзэн Хаан Хирохито

1989 – 2019 онд Хэйсэй (Энх цогцлол)-гийн Эзэн Хаан Акихито

2019 оноос Рэйва (Үзэсгэлэнт зохицол)-гийн Эзэн Хаан Нарүхито

Эзэн Хааны эрх, үүргийн тухай

Японы Эзэн Хаан аливаа асуудлаар байр сууриа илэрхийлдэггүй, бэлгэдэл, ёслолын шинж чанартай үйл ажиллагаа явуулж буй.

Дэлхийн II дайны дараа 1946 онд шинээр батлагдсан Японы Үндсэн хуулийн “Эзэн Хаан” хэмээх 1 дүгээр бүлгийн 1 дүгээр зүйлд  “Эзэн Хаан нь Япон Улсын бэлгэ тэмдэг бөгөөд Японы ард түмний эв нэгдлийн бэлгэдэл юм” гэж заасан байдаг.

Японы Эзэн Хааны өдөр тутмын ажил

Эзэн Хааны өдөр тутмын ажил нь төрийн хэрэг, албан ажил, ёслол, соёлын үйл ажиллагаа зэргээс бүрддэг. Үүнд:

Ёслол:

-       Төрийн ёслол (Үндсэн хуульд заасан албан ёсны үүрэгт ажил)

-       Албан тушаалтан томилох ёслол (Сайд нар, шүүгч гэх мэт)

-       Гадаадын улс орнуудын Элчин сайдын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авах ёслол

-       Одон медаль гардуулах ёслол

-       Ёслолын бусад арга хэмжээ

Албан ажил, уулзалт:

-       Яам, агентлаг болон холбогдох байгууллагуудаас тайлан сонсох

-       Баримт бичигт гарын үсэг зурж, батлах

-       Зочид хүлээн авах (төрийн болон салбарын төлөөлөл)

-       Дотоод, гадаадын зочидтой уулзах (айлчлалын дэгийн дагуу)

-       Баяр, ёслол үйл ажиллагаанд оролцох

-       Эрдэм шинжилгээний болон соёлын үйл ажиллагаанд оролцох (лекц, музей үзэсгэлэн)

Цаг үеийн чанартай ажил:

-       Парламентын нээлтийн ёслолд оролцох

-       Шинэ жилээр ард түмэндээ хандан үг хэлэх

-       Эзэн Хааны цэцэрлэгийн хавар, намрын нээлттэй үдэшлэг

-       Орон нутгаар аялах

-       Гамшигт нэрвэгдсэн бүсэд очиж, ард иргэдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх

-       Соёл, спортын үйл ажиллагаанд оролцох

Эзэн Хааны гадаад айлчлалын зорилго, үүрэг  

Эзэн Хааны гадаад харилцааны гол үүрэг нь Япон Улсын бэлгэдлийн хувиар гадаад улс орнуудтай найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх юм. Эзэн Хааны айлчлалыг “бэлгэдлийн дипломат харилцаа” хэмээдэг бөгөөд айлчлалын үеэр хөтөлбөрт дараах арга хэмжээ багтдаг. Үүнд:

-       Тухайн орны төрийн тэргүүн нартай (Хаан, Ерөнхийлөгч гэх мэт) уулзах;

-       Албан ёсны ёслол, хүлээн авалтад оролцох;

-       Зочилж буй улсынхаа түүх, соёлтой танилцах;

-       Японы соёлыг сурталчлан таниулах, түүгээр дамжуулан хоёр орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх;

-       Японы соёл, уламжлалтай холбоотой арга хэмжээнд оролцох;

-       Тухайн улсад суугаа Япон Улсын иргэдтэй уулзах;

-       Япон Улсын түүх, байгаль орчны асуудлаар лекц унших;

-       Олон улсын хурал, эрдэм шинжилгээний симпозиумд оролцох зэрэг болно. 

ЯПОН УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН НАРҮХИТО, ЭРХЭМ ДЭЭД ХАТАН НАР ГАДААД УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН ТУХАЙД

1.    Бүгд Найрамдах Индонез Улс

 Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Япон Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой болон Япон Улс, АСЕАН-ы найрамдалт харилцааны 50 жилийн ойн хүрээнд 2023 оны 06 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийсэн.

Эрхэм дээдсүүдийг тус улсын Ерөнхийлөгч В.Жоко гэргийн хамт албан ёсоор угтан авч, “Богор” буюу Ерөнхийлөгчийн ордонд хамтдаа мод тарив. Ерөнхийлөгч В.Жоко гурван эгнээ, зургаан суудал бүхий “гольфийн карт машин”-ийг өөрөө жолоодон дэлхийд тэргүүлэх халуун орны ботаник цэцэрлэгийн нэг болох “Богорын ботаник хүрээлэн”-г танилцуулсны дараагаар Цог Жавхлант Эзэн Хаан болон Ерөнхийлөгч В.Жоко, Эрхэм дээд Хатан болон гэргий нар тус тус ганцаарчилсан уулзалт хийв. 

 Айлчлалын хүрээнд Япон Улсын Хөгжлийн албан ёсны тусламжийн санхүүжилтээр 2019 оны 03 дугаар сард ашиглалтад орсон нийслэл Жакарта хотын Нийтийн хурдан галт тэрэгний “Lebak Bulus” өртөө дахь удирдлагын төв болон галт тэрэг засварын үйлчилгээний төв, 2 тэрбум иений буцалтгүй тусламжийн хүрээнд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн Жакарта хотыг үер уснаас хамгаалах байгууламж болох “Плиут ус зайлуулах төв станц”, 1960-аад онд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан “Элс, хөрсний нүүлт хөдөлгөөнийг хянах төв”-ийн үйл ажиллагаатай тус тус танилцав.

 Эрхэм дээдсүүдийг хүндэтгэн барьсан төрийн зоог босоо хүлээн авалт хэлбэрээр болж, БНИУ-ын Засгийн газрын гишүүд, тус улсад үлдэж амьдарсан япон цэрэг, иргэдийн үр удам, хоёр улсын найрсаг харилцаанд хувь нэмэр оруулсан иргэд, олон нийтийн төлөөллүүд уригдан оролцсон байна. 

Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар БНИУ-ын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан улс төр, батлан хамгаалах, шинжлэх ухаан зэрэг салбарын нэрт зүтгэлтнүүдийг оршуулсан “Калибатагийн баатруудын бунхан”-д хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөж, тус улсын үндэсний музей болон соёл, боловсролын байгууллагуудаар зочилсон.

2.    Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-ын Хаан III Чарьлзын урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2024 оны 06 дугаар сарын 22-29-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийсэн. Энэ нь 1998 оноос хойш буюу 26 жилийн дараа хэрэгжсэн айлчлал гэдгээрээ онцлогтой байв.

ИБУИНХУ-ын Ханхүү Виллиам Эрхэм дээдсүүдийг зочид буудлаас нь тосон авч, Хаан Чарльз, Хатан Камилла нар Букингемийн ордонд албан ёсоор угтан авсан. Угтах ёслолын үеэр ИБУИНХУ-ын Ерөнхий сайд Риши Сунак болон Засгийн газрын бусад гишүүдийг Эрхэм дээдсүүдэд танилцуулж, ойролцоо орших “Грин Парк” цэцэрлэгт хүрээлэнд 41 удаа их буугаар ёслолын буудлага хийсэн. Эрхэм дээд Хатан Масако цагаан өнгийн даашинз, ижил хээтэй цагаан малгай өмсөж, “морины харшилтай” тул цагаан маск зүүсэн байв.

Букингемийн ордонд Их Британий Хаан хүндэтгэлийн үдийн зоог барьж, энэ үеэр Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д Их Британийн төрийн дээд шагнал “Гартерын одон” гардуулж, Их Британийн Хаан III Чарьлз-д Япон Улсын төрийн дээд шагнал болох “Том удвал цэцгийн одон”-г гардуулав. 

Айлчлалын хүрээнд Эрхэм дээдсүүд Виндсор цайз, Вестминстер сүм, Оксфордын их сургууль, Эзэн Хааны хөгжмийн коллеж, V&A хүүхдийн музей, био анагаах ухаан судлалын “Фрэнсис Крикийн хүрээлэн” зэрэг түүх, соёл, боловсрол, шинжлэх ухааны газруудаар зочилж, Их Британи-Японы найрамдлын нийгэмлэгүүдийн хүлээн авалтад оролцож, үг хэлсэн байна. 

#онцолсон, #live, #Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, #Хатан Масако,