Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар баталсан”Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолийн журам”, Төрийн албаны зөвлөлийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2025 оны 05 дугаар тогтоолийн дагуу Төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөлөө.
Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн Байгаль орчны салбарын 6 албан хаагч өнөөдөр /2025.07.04/ тангараг өргөсөн юм. Тангараг өргөх ёслолд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Э.Баттулга нар оролцов.
Тангараг өргөх ёслолын арга хэмжээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар нээж, албан хаагчдад баяр хүргэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албаны ёс зүйг чандлан сахиж, ажил үүрэгтээ хариуцлагатай ажиллахыг сануулаад, бусдыгаа үлгэрлэн манлайлагч, шилдэг төрийн албан хаагчид болохыг хүсэн ерөөлөө.
Үүний дараа БОУАӨ-ийн Эрх зүйн баримт бичиг боловсруулалт хариуцсан мэргэжилтэн Мөнхсахъяагийн Баасансүрэн, Технологи, инновац хариуцсан мэргэжилтэн Шинэтогтохын Цэлмэг, Тайлангийн нэгтгэл, хөрөнгийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн Чогдонгийн Хүрэлчулуун, Эрсдэлийн бодлого төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч Балганжавын
Мөнхцэцэг, Ойн газрын дотоод аудитын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Батбаярын Хишигзул, Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль хамгаалагч Намсрайн Нямдаваа нар ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРГАА ӨРГӨЛӨӨ.
Ёслолын ажиллагааг Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Э.Баттулга хааж, тангараг өргөж буй албан хаагчдад баяр хүргэж, амжилт хүслээ.

#БОУАӨЯ, #Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол,