Хуульч О.Батхүү Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатарын батлуулсан “Үл хөдлөх хөрөнгөө өмнө авсан үнээс нь бууруулж зарж болохгүй” гэх хууль Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг ҮХЦ-ээс гаргасан талаар мэдээлэл өглөө.  

Тэрээр “2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр УИХ-аас Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийг яаралтай журмаар хэлэлцэж баталсан. Энэ нь олон нийтийн санал аваагүй, тооцоо судалгаа хийлгүй баталсан гэсэн үг. Уг хуулийг дагалдуулж 26 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүн дотор хүн өөрийнхөө өмч хөрөнгийг өмнө нь авсан үнээс нь бууруулж зарж болохгүй гэсэн хуулийн өөрчлөлт батлагдсан нь иргэд өөрийн байр, хашаа байшин, граш зэргээ өмнө нь авсан үнээсээ бууруулж зарж болохгүй Улсын бүртгэл хүлээж авахгүй байдлыг үүсгэж байна. Уг хуулийн заалтыг Үндсэн хуулийн цэцэд өгсөн. ҮХЦ-ээс энэ хуулийн заалтыг хүний өмчлөх эрхт шууд халдсан байна гэдэг дүгнэлтийг гаргасан байна. Энэ дүгнэлтийг УИХ хүлээж авбал хуулийн өөрчлөлт зогсоно. Хүлээж авахгүй гэвэл их суудлын хуралдаанаар хэлэлцэнэ. Энэ хууль анхнаасаа татвар авах зорилгоор батлагдсан юм байна. Та өөрийнхөө 100 саяар худалдаж авсан байраа мөнгөний яаралтай хэрэгтэй үед 80,  90 саяд бууруулан зарах ямар ч боломжгүй болсон. Ашиглахаа байсан хуучин эд хөрөнгөө зарж эргэлтэд оруулъя гэхээр Улсын бүртгэл нь өндөр үнээр зараагүй учир бүртгэж авахгүй байна. Татвар авах зорилгоор хүний эрхийг зөрчиж байна. өөрийнхөө өмчийг хүн хэдээр ч зарж болно. Үнэгүй өгч ч болно. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн бичигт өдөрт өмчөө зарах хүсэлтэй 80-90 хүний өргөдлийг буцаадаг гэсэн байна. Уг шийдвэрийн улмаас хүмүүс хууль бус хуурамч гэрээ хийж байна. Эдийн засгийн эргэлтийг ч боомилж байна” гэлээ.

Гэрэл зургийг MPA.mn

#live, #Хуульч О.Батхүү, #"Үл хөдлөх хөрөнгөө өмнө авсан үнээс нь бууруулж зарж болохгүй" гэх хууль,