Монголбанкнаас тэтгэврийн зээл нь хэрэглээний зээл учир өр, орлогын харьцааг тусгайлан өөрчлөх боломжгүй. Харин олгох хугацаагаа арилжааны банкууд өөрсдийн журмаараа шийднэ хэмээн шийдвэрлэсэн юм.
Уг шийдвэрийг ахмадууд эсэргүүцэж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Ахмадуудын төлөөлөл Ц.Алтанзул “Бид 11 хоног “Тэтгэврийн зээлийн 50/50 гэх шийдвэрийг эсэргүүцэн чимээгүй суулт хийсэн. Тэтгэвэр бол бидний амьдралын баталгаа болохоос өрөнд оруулах хэрэгсэл биш. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос баталсан 50/50 гэх журам нь биднийг хоёр дахин өрөнд унагааж, амьжиргааг дордуулж байна. Ахмад хүн зээл авахдаа аялал зугаалга, тансаг хэрэглээний төлөө биш, амьд үлдэхийн төлөө түлээ нүүрс, эмчилгээнд зориулдаг. Энэ бүхэнд бидний тэтгэвэр хүрэлцэхгүй болсон тул өөрийгөө барьцаалдаг.
Тэтгэврийн зээл бол хэрэглээний зээл биш. Энэ бол сонголт биш гарцаагүй байдал. Гэвч арилжааны банкууд тэтгэврийн зээлийн асуудлаар бизнес хийж, давхар хүү тооцон ашиг олж байна. Монголбанк хяналт тавихын оронд шударга бус нөхцөлийг хуульчилж, хамгаалж байна” гэсэн юм.
Дээрх асуудалтай холбогдуулан Монголбанкны Мөнгөний бодлогын хороонд дараах шаардлагуудыг тавьж байгаа аж. Үүнд,
Ахмадууд 1.000 гаруй хүний гарын үсэг цуглуулсан бөгөөд мөн цахимаар гарын үсэг цуглуулж байгаа юм байна.
Энэ үеэр ахмадуудын төлөөлөл Э.Ганбаатар “Засгийн газар, УИХ, яам нь удахгүй амраад, баяр наадам гээд намар болтол явчихна. Иймд асуудлыг долоодугаар сарын 4-н гэхэд шийдэхгүй бол ирэх даваа гарагаас эхлэн тэмцлийн өөр хэлбэрт шилжиж, хуулийн байгууллагад хандана” гэлээ.

#live, #ахмадууд, #тэтгэврийн зээл,