Хонгконгийн ардчилсан үзэлт, томоохон улс төрийн хүчин болох Ардчилсан нийгмийн лигийг татаж буулгаж байгаагаа намын гишүүд зарлаж, хэвлэлийн хурал хийлээ. Хурлын үеэр тэд хар, цагаан цамц өмсөж, сарнай барин байр сууриа илэрхийлжээ. Сүүлийн 20 жилийн турш үйл ажиллагаа явуулсан тус нам Хонгконгийн эсэргүүцлийн хөдөлгөөний хамгийн том бэлгэ тэмдэг, мөн ардчилсан үзлийг баримталдаг сүүлчийн улс төрийн хүчин болоод байсан юм. 

Намын дарга Чан По Ин “Бид маш их дарамт шахалтад орсон учраас намаа татан буулгахаас өөр аргагүй боллоо” гэжээ. Хонгконгт бүх зүйл улстөржиж, дарамт ихсэж буй тул энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг ч тэрбээр онцлов. Тухайлбал, намын дансыг хаах, гишүүдийг баривчлах, аливаа үйл ажиллагаа, цуглаан зохион байгуулахыг нь хориглох зэргээр алхам тутамд нь дарамталж байгааг гишүүд хэвлэлийн хурлын үеэр мөн мэдэгдсэн.

Хонгконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулиар төрийн эрхийн эсрэг үйлдэл зэрэг зүйл ангиудыг гэмт хэрэгт тооцдог болсон бөгөөд үймээн дэгдээх, төрийн урвалт зэрэг шинэ гэмт хэргийг ч 2024 онд нэмж хуульчилсан. Тиймээс эрх баригчдыг эсэргүүцсэн аливаа арга хэмжээг уг хуулийн дагуу шийтгэх боломжтой бөгөөд сөрөг хүчний намуудын төлөөлөл баривчлагдах, гадаад руу дүрвэх нь эрс нэмэгдсэн юм. 

Ташрамд, он гарснаас хойш Ардчилсан нийгмийн лигээс гадна сөрөг хүчний хоёр нам татан буугдсан. 

Эх сурвалж: BBC

#Дэлхийн мэдээ, #Хонгконг, #Ардчилсан нийгмийн лиг,