Япон Улсад есөн хүний амийг хэрцгийгээр хөнөөж, олныг цочроосон “Twitter-ийн алуурчин” хочит Такахиро Шираишиг цаазаар авсныг албаны эх сурвалжууд мэдээллээ. Тус улсад 2022 оноос хойш анх удаа  цаазын ял гүйцэтгэж буй нь энэ болж байна.

Шираиши нь 15-26 насны, эмэгтэй голдуу, сэтгэл гутралтай, амиа хорлох бодолтой хүмүүсийг “Twitter” сүлжээгээр уруу татан, “үхэхэд нь тусална” гэж амлаж гэртээ авчраад боомилон хөнөөдөг байжээ. Зама хот дахь түүний гэрээс есөн хохирогчийн бие, эрхтэнг хөргөгч, багажны хайрцганд хадгалж байсныг олсон юм.
2020 онд түүнд цаазын ял оноосон бөгөөд энэ долоо хоногт ялыг гүйцэтгэсэн байна.

Хэрэг гарсан хугацаанд буюу 2017 онд түүний  “Twitter” хуудсанд “Жинхнээсээ зовж шаналж буй хүмүүст туслахыг хүсэж байна. Над руу бичээрэй” гэх үгс байсан нь хожим олныг цочроож байв. Энэ хэргээс үүдэн “Twitter” платформ ч бодлогоо өөрчилж, амиа хорлох болон өөртөө хор хүргэхийг сурталчлахыг хатуу хориглосон дүрэм баталсан юм.

Эх сурвалж: BBC 

#Дэлхийн мэдээ, #Япон, #“Twitter-ийн алуурчин” хочит цуврал алуурчин,