Спорт барааны “Nike” компани АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны бодлогоос үүдэн энэ жил ойролцоогоор нэг тэрбум ам.долларын нэмэлт зардал гаргаж магадгүй гэдгээ анхаарууллаа.

Компанийн удирдлагуудын мэдээлснээр, тэд БНХАУ дахь үйлдвэрлэлээ багасгаж, зардлаа бууруулах зорилгоор үйлдвэрлэлийнхээ зарим хэсгийг бусад орон руу шилжүүлж эхэлжээ. Одоогоор  АНУ-д зарагддаг пүүзнийх нь 16 хувийг Хятадад үйлдвэрлэдэг бол энэ үзүүлэлтийг 2026 он гэхэд  нэг оронтой хувьд хүргэн бууруулах зорилготой байгаа юм.

Түүнчлэн “Nike” болон “Adidas” зэрэг спорт хувцасны томоохон брэндүүд уг тарифын улмаас АНУ дахь бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх болсон бөгөөд “Nike” ирэх сараас зарим пүүз, хувцсаа нэмэгдсэн үнээр борлуулахаа мэдэгдээд байна.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #Дэлхийн мэдээ, #Трампын тариф, #“Nike”,