Ираны эрх баригчид Израилын тагнуулын албатай холбоотой байж болзошгүй этгээдүүдийг олноор нь баривчилж, одоогоор зургаан хүнийг цаазаар авчээ. Энэ нь Иран, Израилын хооронд 12 хоног үргэлжилсэн мөргөлдөөний дараа авч буй арга хэмжээ юм.
Ираны Тагнуулын яамны мэдээлснээр, сүүлийн хоёр долоо хоногийн дотор 700 гаруй хүн тагнуулын хэргээр баривчлагдсан байна. Исламын хувьсгалт гвардийн удирдлага болон цөмийн эрдэмтдийн амь насыг хороосон нарийн зохион байгуулалттай халдлагуудыг Израилын тагнуулын алба зохион байгуулсан, үүнд иран иргэд тусалсан гэж эрх баригчид үзэж байгаа юм.
Түүнчлэн хүмүүсийн гэмээ хүлээсэн мэдүүлгийг хэвлэлд нийтлэн олон нийтэд хүргэж байгаа ч хүний эрхийн байгууллагууд эдгээр мэдүүлгийг хүчээр авсан байж болзошгүй хэмээн болгоомжилж байна.
Ираны эрх баригчид гадаадад ажиллаж буй иран сэтгүүлчдийн гэр бүлийг баривчилж, заналхийлж, “Бурхны эсрэг дайн өдөөгч” хэмээн цаазаар авах ял оноож болзошгүй, мөн уран бүтээлчид, идэвхтнүүд, 2022 оны “Эмэгтэй, амьдрал, эрх чөлөө” хөдөлгөөний үеэр амиа алдсан хүмүүсийн ойр дотнынхныг ч баривчилж эхэлсэн байна.
Мөргөлдөөний үеэр болон дараа нь ч тус улсад интернэтийг хязгаарлаж, “Instagram”, “Telegram”, X болон “YouTube” зэрэг платформууд хаалттай хэвээр байгаа юм.
Ажиглагчдын үзэж буйгаар, Иран дотоодын эсэргүүцлийг хүчээр дарах, хэвлэл мэдээллийг хянах, нийгмийн хяналтыг нэмэгдүүлэх зорилготой өргөн хүрээтэй кампанит ажил өрнүүлж байна. Ираны энэ алхам нь 1980-аад оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн үеийг давтаж магадгүй хэмээн ажиглагчид анхааруулж байна.
Эх сурвалж: BBC

#Дэлхийн мэдээ, #Израил, #иран,