Хүний амьдралын үндэс болсон ДНХ-ийг молекул бүрээр нь шинээр бүтээх зорилготой шинжлэх ухааны томоохон төсөл Их Британид албан ёсоор эхэллээ. Уг төсөл нь дэлхийд анх удаа хэрэгжиж буй.
“Wellcome Trust” хэмээх дэлхийн хамгийн том анагаах ухааны, сайн үйлсийн байгууллага энэхүү “Synthetic Human Genome Project” нэртэй төслийг санхүүжүүлж, эхний шатанд 10 сая фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийжээ.

Төслийн зорилго нь хүний ДНХ-ийн томоохон хэсгүүдийг хиймлээр, шинээр бүтээх, улмаар нэгэн цогц хромсом бүтээж, түүнд агуулагдах эмгэг үүсгэдэг генийг илүү нарийн судлах явдал юм. Эрдэмтэд энэхүү аргаар зүрх, элэг, дархлааны систем зэрэг эрхтнүүдийг нөхөн сэргээх зориулалттай өвчинд тэсвэртэй эс гаргаж авахаар зорьж байна.

Кембрижийн MRC молекулын биологийн лабораторийн эрдэмтэн Жулиан Сэйл “Энэ бол  асар том алхам. Бид хөгшрөлтийн үед хүний эрүүл мэндийг сайжруулах, өвчингүй урт наслах, эрхтэн нөхөн сэргээх шинэ эмчилгээ боловсруулахыг зорьж байна” гэжээ. 

Эх сурвалж: ВВС

#Дэлхийн мэдээ, #Хүний ДНХ-ийг хиймлээр бүтээх төсөл,