Тайландын Засгийн газар марихуаныг зөвхөн эмчийн жороор хэрэглэхийг зөвшөөрсөн шинэ журмыг баталлаа. Энэхүү шийдвэр нь 2022 онд мансууруулах бодисын жагсаалтаас гаргаснаас хойш  замбараагүй болсон зах зээлийг хяналтдаа авах зорилготой юм.

Бангкок хотын гудамж, аялал жуулчлалын бүсүүдэд марихуан зардаг 11,000 орчим дэлгүүр нээгдээд байгаа бөгөөд гадаад, дотоодын жуулчид хууль бусаар хэрэглэх, худалдах нь ихэссэн байна.

Тус улсын энэ зах зээл хяналтгүй хөгжиж буйг шүүмжлэгчид онцлохын зэрэгцээ Их Британийн эрх баригчид Тайландаас хууль бусаар оруулж ирсэн марихуаны хэмжээ огцом өссөнд сэтгэл түгшиж буйгаа илэрхийлсэн. Зөвхөн 2024 онд гэхэд 800 хүн нийт 26 тонн марихуан тээвэрлэх гэж байгаад баригдсан бол 2025 оны эхний хагаст 173 хүн шүүхээр орж, нийт 230 жилийн хорих ял авсан байна.

Хуулийн цоорхой, торгууль, сул хяналт зэргийг далимдуулан хар тамхины бүлгүүд ашиг орлого өндөртэй энэ салбарт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа нь гол асуудал болоод байгаа юм.

Харин марихуаны жижиг тариаланчид шинэ журамд сэтгэл дундуур байгаа бөгөөд төр засгаас илүү нарийн зохицуулалт хийхийг шаардаж, Ерөнхий сайдын тамгын газарт хандан эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Одоогоор Тайландын гааль агаарын тээврээр орж ирэх хууль бус марихуаныг илрүүлэх ажилд онцгой анхаарч буй бөгөөд өнгөрсөн сард гэхэд л 2-3 тонн ургамлыг хураан авсан ажээ.

Эх сурвалж: BBC 

#Марихуан, #тайланд,