Сүүлийн хорин жилийн хугацаанд хүүхдүүдийг амь насанд аюултай халдварт өвчнүүдээс сэргийлэх вакцинжуулалт саарч, зарим улс оронд бүр ч ноцтой түвшинд хүрч байна.
“The Lancet” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурдсанаар, 1974 оноос хойш дэлхий даяар дөрвөн тэрбум гаруй хүүхдийг вакцинд хамруулснаар 150 сая орчим хүний амь насыг аварсан байна.
Гэсэн ч 2010 оноос хойш вакцинжуулалтын явц саарчээ. 2023 онд л гэхэд дэлхий даяар 16 сая хүүхэд огт вакцинд хамрагдаагүй бөгөөд тэдгээрийн олонх нь Сахарын өмнөд бүсийн Африк, Өмнөд Азийн орнуудад амьдарч байна.
Вашингтоны Их сургуулийн Хүн амын эрүүл мэндийн хүрээлэнгийн доктор Жонатан Моссер “Вакцин бол хамгийн үр дүнтэй, өртөг багатай урьдчилан сэргийлэх арга хэмжээ. Гэсэн ч тэгш бус байдал, ковидын нөлөө, мөн вакцины талаарх ташаа мэдээлэл, үл итгэлцэл зэргээс шалтгаалан вакцинжуулалт буурсан” гэв.
Ингэснээр улаан бурхан, халдварт саа, сахуу зэрэг өвчин дахин дэгдэх эрсдэл нэмэгдэж байна гэж судлаачид анхааруулжээ.
Судалгаанд дурдсанаар, хөгжингүй болон хөгжиж буй орнуудын вакцинжуулалтын түвшин эрс ялгарч байгаа ч вакцинжуулалт Европ, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад хүртэл буурч байгаа юм.
Оксфордын Вакцины судалгааны төвийн профессор Эндрю Поллард “Хэрэв энэ хандлага өөрчлөгдөхгүй бол бүрэн сэргийлж болох өвчний улмаас олон хүүхэд эмнэлэгт хэвтэх, хөгжлийн бэрхшээлтэй болох, улмаар амь насаа алдах эрсдэл нэмэгдэнэ” гэв.
Судлаачид бүх улс оронд анхан шатны эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, вакцины талаарх ташаа мэдээлэлтэй тэмцэх, эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #вакцин, #дархлаажуулалт,