Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярихдаа Кашмирын асуудалд гуравдагч этгээдийг оролцуулахыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хатуу илэрхийлсэн гэж Гадаад хэргийн яам нь мэдэгдлээ.

Энэхүү мэдэгдэл нь  Кашмирын асуудлаар Энэтхэг, Пакистаныг хооронд нь  зуучлах тухай Трампын саналд өгч буй хариу юм. Трамп тавдугаар сард болсон  дөрөв хоногийн зэвсэгт мөргөлдөөнийг АНУ-ын оролцоотойгоор зогсоосон хэмээн мэдэгдсэн ч Энэтхэг энэхүү мэдэгдлийг үгүйсгэжээ. Гадаад хэргийн яам “Энэ мөргөлдөөний турш Энэтхэг, Америкийн хооронд ямар ч түвшинд хэлэлцээр явагдаагүй, мөн зуучлалын тухай ч яригдаагүй” хэмээлээ.

Кашмирын асуудал нь Энэтхэг, Пакистаны хувьд удаан үргэлжилсэн маргаантай сэдэв бөгөөд хоёр тал бүс нутгийг бүхэлд нь эзэмших эрхтэй гэж үздэг ч, одоогоор зөвхөн хэсэгчлэн хянаж байна. Мөн Энэтхэг Кашмирыг өөрийн нэг хэсэг хэмээн үздэг бөгөөд үүн дээр гуравдагч этгээдийн оролцоог тууштай эсэргүүцдэг учир АНУ зэрэг Барууны орнууд өөрсдийг нь Пакистантай ижил түвшинд авч үзэхгүй байх, хоёр улсад зэрэгцэн айлчлахаас зайлсхийхийг уриалдаг юм. 

Эх сурвалж: BBC 

#Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, #Н.Моди,