COVID-19

09.29: 16 хүн нас барж, халдварын 2,515 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Гэрэл зургийг MPA.mn

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.09.29/

Сүүлийн 24 цагт халдварын 2,515 шинэ тохиолдол бүртгэгдэж, 16 хүн нас барлаа. Тохиолдлуудын 1,067 нь Улаанбаатар хотод, 1448 нь орон нутагт батлагдлаа.

Харин 6,616 хүн эдгэрч эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарч, 20,325 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 3,939 нь хүүхэд, 1,504 нь жирэмсэн эх байна.

Халдвар авсан иргэдийн,

  • 11,137 хүний биеийн байдал хөнгөн,
  • 6,670 хүн нь хүндэвтэр,
  • 2,128 хүн нь хүнд,
  • 390 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Өнөөдрийн байдлаар халдвараас шалтгаалсан нас баралтын нийт тоо 1,185 болсон бол 2,250.797 хүн вакцины I тунд, 2,128.303 сая хүн вакцины II тунд хамрагдаад байна.

May be an image of text

Өнөөдөр шинжилгээ авч байгаа цэгүүд:

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet