Израиль, Иран хоорондын мөргөлдөөн улам хурцдаж байна. Мягмар гарагийн өглөөний байдлаар, Ираны нийслэл Тегеран болон Натанза хот агаараас хамгаалах системээ идэвхжүүлсэн бол Израилийн зүгээс Ираны армийн зэвсгийн агуулах, пуужин хөөргөгч байгууламжийг онилон довтолсоор байна. 

Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтаас яаравчлан гарсан бөгөөд тэрбээр иргэдийн аюулгүй байдал нэн тэргүүнд байх ёстой хэмээн мэдэгдэж, Ираны нийслэл Тегераныг нүүлгэн шилжүүлэхийг уриаллаа. “Их 7” бүлгийн зүгээс мөн талуудыг сөргөлдөөнөө намжаахыг уриалсан мэдэгдэл гаргав. 

Үүний зэрэгцээ улс орнууд мөргөлдөөнтэй бүсээс иргэдээ татах, нүүлгэх арга хэмжээ авч эхэллээ. Тухайлбал, Израиль дахь БНХАУ-ын Элчин сайдын яам мэдэгдэл гаргаж, тус улсад байгаа хятад иргэдийг аюулгүй газарт очихыг уриалжээ. Түүнчлэн зарим иргэдээ хөрш орнууд руу нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ аваад буй. Энэтхэгийн Гадаад хэргийн яам мөн ийм мэдэгдэл гаргаж, Тегеранд байсан энэтхэг оюутнуудыг аюулгүй газарт шилжүүлж байна.

Үүний зэрэгцээ Ираны парламент цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ (NPT)-нээс гарах тухай хуулийн төсөл боловсруулах гэж байгааг тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдлээ. Тус яамны төлөөлөгч Эсмаил Багаэй “Нөхцөл байдлыг харгалзан бид зохих шийдвэрийг гаргана. Засгийн газар парламентаас баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэхдээ энэ санаачилга одоогоор боловсруулалтын шатанд байгаа” гэжээ. 
Энэхүү гэрээг 1970 онд Иран баталсан бөгөөд цөмийн зэвсэггүй байх нөхцөлтэй, харин энхийн буюу эрчим хүчний зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр заасан баримт бичиг юм. 

Эх сурвалж: Reuters 

#Дэлхийн мэдээ, #Израиль, #иран, #мөргөлдөөн,