ЗАСГИЙН ГАЗАР

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэнэ

Гэрэл зургийг
MPA.mn

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. 

Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын нэг нь Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл байгаа юм.

Нийгмийн даатгалын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/197 дугаар тушаалаар нийгмийн даатгалын багц хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг шинэчлэн байгуулагдсан.

ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраар ахлуулсан тус ажлын хэсэг

  • Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл,
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл,
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл,
  • Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл,
  • Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг тус тус шинэчлэн  боловсруулжээ.

Дээрх хуулиудын төслийг энэ оны тавдугаар сараас төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа ба уг хуулиудын төсөл нь одоо мөрдөгдөж буй эв санааны нэгдлээс хуримтлалын тогтолцоонд шилжих бодлогод тулгуурлаж, нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөр нь даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаа, төлсөн шимтгэлийн хэмжээтэй уялдаатай байх, мөн санхүүгийн хувьд тогтвортой, бие даасан, найдвартай байдлыг хангасан байх зарчимд тулгуурласан хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэв. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet