Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос зохион байгуулдаг “MGL-1 Fighting Championship 22” аваргын бүсийн төлөөх тэмцээн “Khangarid Cup” энэ сарын 14-нд “Аса арена”-д болно.
Тус тэмцээнд Монголын шилдэг тулаанчдаас гадна Япон, БНСУ, Бразил, Казахстан, Нигерээс тамирчид ирэх аж. “Khangarid Cup”-ын хүрээнд найман тулаан болох бөгөөд Монгол, АНУ, Канад, Сингапурын шүүгчид тулааныг дэнслэх юм байна. Энэхүү тэмцээн нь олон улсын чадварлаг тамирчдыг эх орондоо урьж өрсөлдүүлэн, холимог тулааны ертөнц дэх Монгол Улсын байр суурийг бататгах зорилготойг зохион байгуулагчид онцоллоо.
Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны зүгээс энэ жил олон улсын чанартай хоёр тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхнийх нь “Khangarid Cup” бол дараагийнх нь ирэх арваннэгдүгээр сард болох тов гарчээ. Энэхүү тулааныг NTV телевиз орон даяар шууд дамжуулах бол тасалбарыг Ticket.mn-ээр борлуулж байгаа аж.
Гэрэл зургийг MPA.mn

#live, #“MGL-1 Fighting Championship 22” аваргын бүсийн төлөөх “Khangarid Cup” тэмцээн,