АНУ-д түр хугацаагаар, хууль ёсны эрхтэйгээр оршин суух зөвшөөрөлтэй байсан Куба, Гаити, Никарагуа, Венесуэлийн  500,000 гаруй иргэнд эх орондоо яаралтай буцах мэдэгдэл илгээж эхэлснээ АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам мэдэгдлээ.

Эдгээр иргэдэд өмнө нь Ерөнхийлөгч асан Жо Байдены тушаалаар, хүмүүнлэгийн шалтгаанаар хоёр жилийн хугацаанд АНУ-д байх эрх олгож байв. Харин Дональд Трамп тус хөтөлбөрийг хүчингүйд тооцож буйгаа ийнхүү албан ёсоор зарлалаа.

2024 оны арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд нийт 531,670 хүн энэ хөтөлбөрийн хүрээнд АНУ-д байх зөвшөөрөл авсан байжээ. Одоо хэрэгжих шинэ журмын дагуу эдгээр иргэд сайн дураараа нутаг буцахыг зөвшөөрвөл 1000 ам.долларын тэтгэмж болон аяллын зардлыг олгох аж.

Хэдийгээр Трамп энэ шийдвэрээ цагаачлалын бодлогынхоо хүрээнд гаргаж байгаа ч хууль, эрх зүйн хүрээнд маргаан дагуулах эрсдэл өндөр гэдгийг шинжээчид анхааруулж байна.

Эх сурвалж: BBC 

#АНУ,