Технологийн тэрбумтан Элон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай цахим сүлжээнд маргалдсандаа харамсаж буйгаа мэдэгдэв. Тэрбээр “зарим үг нь ч арай хэтэрсэн” хэмээн твиттертээ бичжээ.
Маск Трампын татварын шинэ хуулийг “жигшүүртэй” гэж шүүмжилж, Трампын Засгийн газраас гарсны дараа тэдний маргаан эхэлсэн юм. Маск уг хуулийн төсөл нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзэн иргэдийг эсэргүүцэхийг уриалжээ. Түүнчлэн Трампыг Эпштейний хэрэгт холбоотой байж болзошгүй гэх нотолгоогүй мэдээлэл нийтэлснийг Цагаан ордон няцаасан юм.
Трампын зүгээс Маск Ерөнхийлөгчийг үл хүндэлж байна гэж буруутгаж, түүний компанид өгсөн төрийн захиалгыг цуцална хэмээн сүрдүүлсэн. Үүний дараа Маск Трампын талаар бичсэн хэд хэдэн жиргээгээ устгасан бөгөөд эвлэрэх хандлага илэрхийлж байгаа юм.
Эх сурвалж: ВВС

#Дэлхийн мэдээ, #Трамп, #Элон Маск,