Японы эрдэмтэд далайн усанд бүрэн уусдаг шинэ төрлийн хуванцар материал гарган авчээ. Энэхүү материал нь  хэмжээ, зузаанаасаа хамааран дунджаар 2-3 цагийн дотор далайн усанд бүрэн задардаг аж. Одоо ашиглаж буй био задралтай хуванцруудын аль нь ч усанд бүрэн уусдаггүй, байгаль орчныг бохирдуулж байдаг. 

Токиогийн  их сургууль болон Японы RIKEN шинжлэх ухааны төвийн судлаачид хамтран энэ материалыг бүтээсэн бөгөөд жижиг молекулуудыг хооронд нь холбосон тул илүү  бат бөх, уян хатан шинжтэй, мөн маш хурдан задардаг онцлогтой аж. Далайн устай төстэй давсны агууламж бүхий уусмалд энэ материалыг хийж туршихад 2-3 цагийн дотор бүрэн ууссан бол таван см хэмжээтэй хуванцрыг хөрсөнд булахад  200 гаруй цагийн дараа бүрэн задарсан байна. 

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн мэдээлснээр, дэлхий дээрх хуванцар хог хаягдал ирэх 15 жилийн дотор гурав дахин өсөх төлөвтэй байна. Гэтэл бичил хуванцар нь  байгаль орчинд сөргөөр нөлөөлж, хүн болон амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр буй. Хэрэв энэ материалыг үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлбэл дэлхий дахинд тулгамдаад байгаа хог хаягдлын асуудлыг шийдэх боломжтой гэж судлаачид үзэж байна. 

Эх сурвалж: BBC 

#Япон, #Японы эрдэмтэд,