Австрийн Грац хотын ахлах сургуульд зэвсэгт халдлага гарч, 10 хүн амиа алдаж, хэдэн арван хүн хүнд гэмтэл авчээ. Цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн дунд сурагчид, насанд хүрсэн нэг хүн, мөн халдлага үйлдсэн сэжигтэн ч багтаж байна. Хэргийн газарт цагдаагийнхан ажиллаж буй.
Австрийн канцлер Кристиан Штокер “Улс орны түүхэн дэх хар өдөр” гэж тодорхойлж, хохирогчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ. Тэрээр мөн “Сургууль гэдэг аюулгүй, итгэл найдварын орчин байх ёстой” хэмээн мэдэгдсэн байна. Хэргийн сэжигтэн уг сургуульд сурч байсан нэгэн байж магадгүй бөгөөд ийм хэрэг үйлдсэн шалтгаан, ашигласан зэвсгийн талаарх мэдээллийг шалгаж байна. Халдлагын үеэр хүнд болон хөнгөн гэмтсэн 30 ррчим хүн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа аж.
Эх сурвалж: BBC

#Австри,