Live
УИХ

Парламентын сэтгүүлчид Төрийн ордон дахь хөл хориог эсэргүүцэж, мэдээлэл нээлттэй авах боломжоор хангахыг шаардлаа

Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн хоёр жил шахам төрийн ордонд хөл хорио тогтоогоод байгаа. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн байгууллага улс төрчдөөс мэдээлэл чөлөөтэй авах боломжоо хаалгасан юм. Үүнийг эсэргүүцсэн парламентын сэтгүүлчид ЕТГ, УИХ-ийн тамгын газар, Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газарт өнөөдөр шаардлага хүргүүллээ.

Энэ үеэр УИХ–ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар “Хоёр жилийн өмнө Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдэж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой төрийн ордонд иргэд, сэтгүүлчид хэрхэн нэвтрэх асуудал гарсанаар түр журыг баталсан. Аравдугаар сарын 1-нд эхлэх гэж байгаа намрын ээлжит чуулганы өмнө та бүхний тавьсан асуудлыг шийдвэрлэнэ.

Гэрэл зургийг MPA.mn

Хоёр жилийн хугацаанд сэтгүүлчид хүрээ хязгаартай ажиллаж байсанд миний хувьд сэтгэл зовниж байсан. Тиймээс түр журмаа өөрчлөх бодолтой байна. Хэвлэлийн алба хариуцаж байгаа хүний хувьд сэтгүүлчдээ ажиллах боломжоор хангах юмсан гэсэн бодолтой байгаа.

Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хэвлэлийн албадын дарга нар уулзаж энэ асуудлыг ярилцсан. Холбогдох албан тушаалтанд та бүхний шаардлагыг хүргүүлнэ. Маргаашнаас эхлээд хамтарсан ажлын хэсэг байгуулъя. Тиймээс ажил хэрэгч байдлаар богино хугацаанд асуудлаа яриад, журмаа хамтарч гаргах саналтай байна” гэлээ.

Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул “Одоогийн нөхцөлд УИХ-ын даргын баталсан түр журмыг мөрдөж байна. Мэдээж бид олон удаагийн уулзалтыг дотооддоо хийж, журмыг хэрхэн өөрчлөх талаар ярилцсан. Мөн дараагийн журмыг хэрхэн боловсруулах талаар ажлын хэсэг байгуулах санаачлага гаргаж байгаа бөгөөд та бүхний төлөөлийг уг ажлын хэсэгт ороод өөрсдийн дуу хоолойг хүргэнэ гэж найдаж байна” гэв.

Гэрэл зургийг MPA.mn

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet