АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсны дараа мэдэгдэл хийж, “Путин Украины агаарын довтолгооны хариуд арга хэмжээ авна гэдгээ маш хатуу илэрхийллээ” гэж анхааруулав.
Украин Оросын нутаг руу дрон зөөж, цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай бөмбөгдөгч онгоцуудад чиглэн довтолсон юм. 

ОХУ-ын төрийн мэдлийн “Новости” агентлагийн мэдээлснээр, Украин энхийн хэлэлцээрийг зориуд саатуулж байгаа бөгөөд Киевийн Засгийн газар үндсэндээ террорист байгууллага болон хувирсан гэж Путин мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Украины Стратегийн үйлдвэрлэлийн сайд Юрий Сак “Оросын пуужин, дроны халдлагын хариуд АНУ-аас илүү их хориг арга хэмжээ, шахалт үзүүлэх ёстой” гэсэн юм.

Владимир Путин мөн Ромын пап XIV Леотой утсаар ярьсан бөгөөд Украины дайныг дуусгах, энхийг тогтоох асуудалд Ватикан онцгой анхаарал хандуулж байгааг онцолжээ.

Эх сурвалж: ВВС 

#В.Путин, #Дональд Трамп, #Дроны халдлага, #Дэлхийн мэдээ, #Украины дрон,