Израиль болон Хамасын хооронд нэн даруй, болзолгүй, бүрмөсөн гал зогсоох, хүмүүнлэгийн тусламж хүргэхийг шаардсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын төсөлд АНУ хориг тавилаа.
Уг тогтоолыг зөвлөлийн 14 гишүүн улс дэмжсэн бөгөөд Газын зурваст хоёр сая гаруй хүн өлсгөлөн, хүмүүнлэгийн хямралтай нүүр тулж буй энэ үед тогтоолыг дэмжих зайлшгүй шаардлагатай гэж үзжээ.
НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч Дороти Ши санал хураалтаас өмнө хэлэхдээ “Бид ХАМАС-ыг буруутгахгүй, гэхдээ зэвсгийг нь хураахыг шаардаагүй аливаа арга хэмжээг дэмжихгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн” хэмээн мэдэгдэв. Тэрээр мөн уг тогтоол нь АНУ-ын удирдсан гал зогсоох хэлэлцээрийн хүчин чармайлтыг сулруулна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
АНУ бол Израилийн хамгийн том холбоотон, зэвсгийн нийлүүлэгч юм.
Израиль Газад хоёр сарын хугацаанд үргэлжилсэн түр эвлэрлийг гуравдугаар сард цуцалж, өнөөг хүртэл довтолгоогоо үргэлжлүүлж байгаа бөгөөд Аюулгүйн зөвлөлийн санал хураалтын өдөр л гэхэд Израилийн цохилтоос болж 45 хүн амиа алдсан байна.
НҮБ дахь Британийн Элчин сайд Барбара Вудвард Израилийн Газ дахь цэргийн ажиллагааг тэлж, хүмүүнлэгийн тусламжийг хэт хязгаарлаж буйг үнэ цэнэгүй, үр дүнгүй шийдвэр хэмээн шүүмжилсэн байна.
Израиль болзолгүйгээр бүрмөсөн гал зогсоох уриалгыг эрс эсэргүүцэж, ХАМАС Газад орших ёсгүй гэж мэдэгдсэн. НҮБ дахь Израилийн төлөөлөгч Дани Данон тогтоолыг дэмжсэн улсуудыг айдаст автсан, буулт хийсэн шийдвэр гаргасан нь террористуудыг өөгшүүлсэн алхам гэж шүүмжилжээ.
Эх сурвалж: Reuters