БНАСАУ-ын байлдааны шинэ хөлөг онгоцыг усанд тавих үеэр тэнцвэр алдагдаж унан онгоцны доод хэсэг гэмтсэн явдал гарсныг уг арга хэмжээнд оролцож байсан удирдагч Ким Жон Ун "тэвчиж боломгүй гэмт хэрэг" хэмээсэн тухай KCNA мэдээлжээ.
5,000 тонн жинтэй сөнөөгч онгоцыг усанд тавихдаа хажуу талаас нь түлхсэн бөгөөд энэ нь онгоц тэнцвэрээ алдан унах, улмаар эвдрэх эрсдэлтэй байсан ч усан талбай багатай, хязгаарлагдмал орон зайд ингэхээс өөр арга байгаагүй бололтой гэж цэргийн мэргэжилтнүүд онцолж байна. Умард Солонгос Тэнгисийн цэргийн хүчээ бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд шинэ байлдааны онгоцуудыг хийж байгаагийн нэг нь энэхүү пуужин тээвэрлэх, харвах чадвартай хөлөг юм.

Удирдагч Ким Жон Уны нүдэн дээр болсон энэхүү осол улсын ч, цэргийнхний ч нэр төрд халтай тохиолдол гэж ажиглагчид онцолж байна. Ослын дараа Ким Жон Ун хөлөг онгоцыг даруй засаж, хэвийн болгохыг холбогдох албаныханд үүрэгдсэн тухай эх сурвалжууд мэдээлж буй.
Эх сурвалж: Reuters

#бнасау, #Дэлхийн мэдээ, #Байлдааны хөлөг онгоцны осол,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555