Газ дахь дайн ширүүсэх тусам Израилийн иргэд энх тайвныг хүсэж, эрх баригчдыг шүүмжлэх нь нэмэгдэж байгааг ажиглагчид онцолж байна.
Зүүний улстөрч, Израилийн Батлан хамгаалах хүчний дэд командлагч асан Яир Гола “Израиль ухаалаг улс шиг аашилдаг болохгүй бол Өмнөд Африк шиг гадуурхагдсан улс болох замдаа орлоо. Эрүүл ухаантай хүмүүс энгийн иргэдтэй дайтдаггүй, нялх хүүхдүүдийг хөнөөж зугаацдаггүй, ард иргэдээ нүүлгэн шилжүүлэхийг зорьдоггүй” хэмээн олон нийтийн радиогийн өглөөний хөтөлбөрт ярьжээ. Энэхүү мэдэгдэлд Ерөнхий сайд Биньямин Нетаньяаху “ор үндэслэлгүй гүжирдлэг” гэж хариу өгсөн юм.
19 сарын өмнө ХАМАС бүлэглэл Израилийн хилийг даван 1200 хүнийг хөнөөж, 251 хүнийг Газын зурвас руу барьцаалан аваачсаны дараах иргэдийн бодол санаа одоо эрс өөрчлөгдөж байна.
Израилийн “Channel 12” телевизийн хийсэн судалгаагаар, иргэдийн 61 хувь дайныг зогсоож, барьцаанд байгаа хүмүүсийг суллахыг хүсэж байна. Харин 25 хувь нь Газыг бүрэн эзлэхийг дэмжиж байгаа аж.
Засгийн газар ХАМАС-ыг устгаж, барьцаалагдсан хүмүүсийг аварна гэсэн байр суурьтай хэвээр. Гэсэн ч ням гарагт 500 орчим хүн “Газ дахь харгислалыг зогсоо” гэсэн бичигтэй цамц өмсөж, Израилийн агаарын цохилтод амь үрэгдсэн нярай хүүхдүүдийн зургийг барин Сдерот хотод жагссан байна. Эдгээр жагсагчдыг Израилийн еврей болон палестин иргэдийн хамтарсан, сүүлийн үед улам өргөжиж буй “Хамтдаа зогсъё” нэртэй дайн эсэргүүцэгч бүлэг удирдсан аж.
Үүнээс өмнө ч 2024 оны дөрөвдүгээр сард Израилийн бүх төрлийн зэвсэгт хүчний мянга мянган цэрэг Ерөнхий сайд Нетаньяахугийн Засгийн газарт дайн зогсож, хэлэлцээ хийж эхлэхийг шаардсан захидалд гарын үсэг зурсан билээ.
Үүний зэрэгцээ гаднын улс орнууд ч дайны галыг зогсоох арга хэмжээ авч эхэллээ. Тухайлбал, Израилийн хамгийн туйлширсан гэгддэг суурьшигчдын бүлэглэлүүдийн эсрэг Их Британи мягмар гарагт шинэ хориг арга хэмжээ авчээ. Мөн Израильтай хийж буй худалдааны хэлэлцээг зогсоох зэргээр хамгийн хатуу алхмуудын нэгийг аваад буй. Европын Холбоо ч Израильтай байгуулсан улс төр, эдийн засгийн харилцааг зохицуулдаг 25 жилийн өмнөх гэрээгээ эргэн харахаар болсон бөгөөд гадаад бодлогын дарга Кая Каллас гишүүн орнуудын ихэнх нь ийм алхмыг дэмжиж байгааг онцолсон.
Их Британи, Франц, Канад улсууд ч мөн хамтарсан мэдэгдэл гаргаж, Израилийн цэргийн үйл ажиллагааг буруушаан, хүмүүнлэгийн нөхцөл байдал сайжрахгүй бол “нэмэлт хатуу арга хэмжээ авна” гэж анхааруулсан юм.
Эх сурвалж: ВВС

#Израиль,