Их Британи, Канад, Францын удирдагчид Израильд хандан Газын зурваст дахин эхлүүлсэн цэргийн ажиллагаагаа зогсоохгүй бол тодорхой хариу арга хэмжээ авна гэдгээ анхаарууллаа. Өнгөрсөн баасан гарагт Израиль Газын зурвас руу дахин довтолж, бүсийг бүхэлд нь хяналтдаа авна гэдгээ мэдэгдсэн юм. Үүний дараа Британи, Канад, Франц нэгдэн энгийн иргэдэд зайлшгүй шаардлагатай байгаа хүмүүнлэгийн тусламжийг Тель-Авив нэвтрүүлэхгүй байгаа нь хүлээн зөвшөөрөх аргагүй үйлдэл хэмээн мэдэгдэв.

Түүнчлэн тэд хамтарсан мэдэгдэлдээ “Бид терроризмаас өөрсдийгөө хамгаалах Израилийн эрхийг үргэлж дэмжиж ирсэн. Гэвч энэ удаа хүч хэрэглэж байгаа нь зохисгүй, хэтэрсэн үйлдэл. Шаардлагатай тохиолдолд бид хариу арга хэмжээ авна” гэсэн байна. Харин Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху уг мэдэгдэлд хариу өгөхдөө “Израилийн эсрэг хийсэн гэмт үйлдлийг дэмжиж, дахин ийм зүйл хийх сэдэл өгч байна. Израиль Улс өөрсдийгөө хамгаалах эрхтэй” гэлээ. Мөн ХАМАС-т барьцаалагдсан хүмүүсийг суллах, тус бүлэглэлийн зэвсгийг хураасан тохиолдолд л дайн дуусна гэж тэрбээр онцлов. Израилийн довтолгооны улмаас Газын зурвасын оршин суугч бараг бүгд орон гэрээ орхин дүрвээд байгаа бөгөөд 53,000 гаруй хүн амиа алдсан гэж эх сурвалжууд мэдээлж буй.

Эх сурвалж: Reuters