Чилийн төрийн өмчит уул уурхайн компани “Коделко” нь “Рио Тинто”-той хамтран лити олборлох шинэ төсөл эхлүүлэхээр боллоо. Ингэснээр цахилгаан машин үйлдвэрлэлийн гол түүхий эд, “цагаан алт” гэгддэг литийн зах зээлд тэд хөл тавьж байгаа юм.

Хамтын ажиллагааны хүрээнд “Рио Тинто” нийт 900 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд  Хойд Чилийн давст нуурын ордод хэрэгжих “Марикунга” төслийн 49.99 хувийг эзэмшин, тус улсын ашигт малтмалын зах зээлд гурав дахь том тоглогч болон орж ирж буй. Үүнээс өмнө Чилийн SQM болон АНУ-ын “Albemarle” компани энэ зах зээлд олон жил ноёрхож иржээ. 

Өмнөд Америкийн “гурвалжин” буюу Чили, Аргентин, Болив нь литийн хамгийн их нөөцтэй  бөгөөд цахилгаан автомашины зайн үндсэн түүхий эдийг энэ бүсээс олборлож нийлүүлдэг.

Тэр дундаа Чили 2017 он хүртэл литийн зах зээлд хамгийн том олборлогч байсан ч өдгөө Австралид байр сууриа алдаад буй. 

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #Рио Тинто,