АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар даваа гарагт утсаар холбогдож, Орос, Украины дайны гал зогсоох хэлэлцээрийг даруй эхлүүлэхээр тохиролцсон гэж Трамп мэдэгдлээ. Гэсэн ч хэлэлцээр байгуулахад цаг хугацаа шаардагдана гэж Кремль анхааруулсан бол Трамп Европын орнуудын авахаар зэхэж буй шинэ хоригт нэгдэхээс татгалзсан байна.
Энэ төлөвлөгөөгөө Трамп Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский болон Европын Холбоо, Франц, Итали, Герман, Финландын удирдагчидтай утсаар ярихдаа хуваалцсанаа мөн мэдэгджээ. Тэрбээр “ОХУ болон Украин улс гал зогсоох, хамгийн чухал нь дайныг зогсоох хэлэлцээг нэн даруй эхлүүлнэ” хэмээн онцолж байв.
Германы Канцлер Фридрих Мерц Трампын мэдэгдлийн дараа Европын орнууд шинэ хориг арга хэмжээ авах шийдвэр гаргасныг мэдээлжээ. Трамптай ярьсны дараа Путин “Гал зогсоох хэлэлцээрийг эхлүүлэх оролдлогууд ерөнхийдөө зөв чиглэлд явж байна” гэж онцлоод, Москва Украинтай энхийн гэрээ байгуулах талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
Европын удирдагчид болон Украины зүгээс Оросыг нэн даруй гал зогсоохыг шаардаж байгаа бол Трамп 30 хоногийн түр эвлэрэх тохиролцоонд хүрэх нь чухал гэж үзэж байна. Гэсэн ч Путин тодорхой нөхцөл тавьж байж л гал зогсоох асуудлыг хэлэлцэнэ гэсэн байр суурьтай хэвээр буй.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Дайн, #ОРос, #Украины дайн, #Хэлэлцээ, #Дайны хэлэлцээ,