АНУ, Хятадын худалдааны дайны улмаас “Apple” зэрэг томоохон компаниудын гол үйлдвэрлэгчийн байр суурь Бээжингээс Дели рүү шилжиж магадгүй байна. БНХАУ-аас Америк руу нийлүүлэх бараа, бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулах шийдвэрийн дараа “Apple” гар утасны үйлдвэрлэлийнхээ ихэнх хэсгийг Энэтхэг рүү шилжүүлэх шийдвэр гаргаад буй. Өөрөөр хэлбэл, Америкт худалдаалах гар утас, таблетыг Энэтхэгт үйлдвэрлэж эхлэхээр байгаа юм.
Гэсэн ч өнгөрсөн долоо хоногт Швейцарьт болсон хэлэлцээрийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадад ногдуулах гаалийн татварын тарифыг 145 хувиас 30 хувь болгон бууруулахаар тохиролцсон бөгөөд харин Энэтхэгийнх 27 хувь хэвээр үлдэв. Ингэснээр Хятадаас Энэтхэг рүү шилжиж байсан “Apple”-ийн хөрөнгө оруулалт саарах, эсвэл бүр зогсож магадгүй боллоо.
“Capital Economics” байгууллагын эдийн засагч Шилан Шах “Энэтхэг нь АНУ-д БНХАУ-аас нийлүүлж байсан бараа, бүтээгдэхүүнийг богино хугацаанд орлох бүрэн боломжтой улс” хэмээн дүгнэж байна. Учир нь, АНУ руу гаргаж буй Делигийн экспортын бүтэц Хятадынхтай төстэй, мөн Энэтхэгийн үйлдвэрлэгчдийн авч буй шинэ захиалгууд сүүлийн 14 жилд байгаагүй өндөр түвшинд хүрээд буй. Үүний зэрэгцээ АНУ болон БНХАУ-ын хамтын ажиллагаа урт хугацаандаа буурах эрсдэлтэй. Харин Энэтхэгийн хувьд түншлэлээ өргөжүүлэхийг зорьж буй бөгөөд Нарендра Модигийн Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтад өмнөхөөс илүү нээлттэй хандаж эхлээд байгаа юм.
Энэтхэг улс одоогоор АНУ-тай худалдааны гэрээ байгуулахаар хэлэлцээрийн шатандаа яваа бөгөөд бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлж, тухайлбал Их Британи улстай худалдааны гэрээ байгуулж, виски, автомашин зэрэг салбарын татварыг эрс бууруулаад байна. Тиймээс 20 жилийн турш тогтмол байсан ДНБ-д эзлэх үйлдвэрлэлийн салбарын 15 хувь цаашид өсөх хандлагтай болов.
Нөгөө талаас, Вьетнам, Тайланд, Камбож зэрэг Азийн орнууд ч АНУ-ын гол үйдвэрлэгч болох боломжтой тул Энэтхэг татварын хөнгөлөлтөөс гадна бизнес эрхлэх орчныг сайжруулах, үйлдвэрлэлийн салбарынхаа бүтээмж, суурь чадамжийг нэмэх бодит алхмууд хийх ёстойг шинжээчид онцолж буй. Тухайлбал, “Apple”-ийн гар утас, таблет угсрах бус, томоохон үйлдвэрүүд байгуулах, хөрөнгө оруулалтын орчныг таатай болгох, мөн салбар салбарын боловсон хүчнийг илүү чадавхжуулахад анхаарснаар дэлхийн дараагийн үйлдвэрлэгч болоход ойртоно гэж ажиглагчид үзэж буй.
Эх сурвалж: BBC, Bloomberg

#Дэлхийн мэдээ, #Энэтхэг, #үйлдвэрлэгч орон,