Газын зурвасын өмнөд хэсэгт орших Хан Юнис хотын европ эмнэлгийг Израилийн арми онилон агаараас довтолсон бөгөөд энэхүү ажиллагааны гол зорилго нь ХАМАС бүлэглэлийн удирдагч Мохаммед Синварыг устгах байсан гэж эх сурвалжууд мэдээлжээ. Халдлагын улмаас зургаан палестин иргэн амиа алдаж, багадаа 40 хүн шархадсан хэмээн Палестины Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. Харин Израилийн тал эмнэлгийн газар доорх байгууламжид байрлаж буй ХАМАС-ын командлалын төвийг чиглэн цохилт өгсөн гэж мэдэгдэж буй.
Өнгөрсөн оны аравдугаар сард Израилийн арми ХАМАС-ын гол удирдагч Яхъя Синварыг устгасны дараа Мохаммед Синвар тус бүлэглэлийг толгойлох болжээ. Тэрбээр өмнө нь Хан Юнис бүлгийн толгойлогч байсан, цэргийн ажиллагаанд оролцдог, туршлагатай, мөн хатуу чанд байр сууриараа алдартай аж.
Энэ удаагийн цохилтод тэрбээр өртсөн, эсэх нь тодорхойгүй байгаа ч хэрэв Израилийн довтолгоо байгаа оносон бол дайныг зогсоох боломж нэмэгдэнэ гэж ажиглагчид үзэж буй. ХАМАС бүлэглэл одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Эх сурвалж: CNN

#Дэлхийн мэдээ, #Израиль, #Хамас,