2028 онд АНУ-ын Лос-Анжелес хотод болох зуны Олимпын наадмын нээлтийг хоёр цэнгэлдэх хүрээлэнд зэрэг хийхээ зохион байгуулагчид мэдэгдлээ. Тодруулбал, Лос-Анжелесын Мемориал Колизей болон SoFi цэнгэлдэх хүрээлэнгийн аль алинд нээлт болох бөгөөд энэ нь Олимпын түүхэнд ийм шийдлийг хэрэгжүүлсэн анхны тохиолдол болох нь. 

Мемориал Колизейд өмнө нь 1932, 1984 оны Олимпын наадмын ёслолыг зохион байгуулж байсан бөгөөд 2028 оныхтой нийлээд гурван наадмын “нүүр үзсэн” анхны цэнгэлдэх болон түүхэнд бичигдэж байна.  “LA-2028” наадмыг зохион байгуулах хорооны дарга Кейси Вассерман “Энэ бол Лос-Анжелесын спортын түүх болон технологийн дэвшлийг дэлхий нийтэд харуулах онцгой боломж” хэмээн мэдэгджээ.

Нээлтийн ёслолын нарийн ширийн, хоёр цэнгэлдэхэд болох хоёр нээлтийг хэрхэн хооронд нь холбох талаар мэдээлэл хараахан гараагүй байна. Ташрамд, наадмын эхний долоо хоногт Колизейд хөнгөн атлетикийн тэмцээнүүд, хоёр дахь долоо хоногт SoFi цэнгэлдэхэд усан спортын уралдаанууд болох юм. Энэ Олимпод крикет, лакросс, сквош зэрэг спортын төрөл эргэн орж байгаа бол тугтай хөлбөмбөг (flag football) анх удаа хөтөлбөрт багтжээ.

Эх сурвалж: BBC 

#Дэлхийн мэдээ, #зуны олимп, #2028 оны зуны олимп, #АНУ-ын Лос-Анжелес,