БНХАУ-ын баруун өмнөд Гуйжөү мужийн Чяньси хотын голд жуулчны дөрвөн завь хөмөрсний улмаас есөн хүн нас барж, нэг хүн сураггүй болжээ. Гэнэт дэгдсэн хүчтэй салхины улмаас завин дээр сууж явсан 84 хүн усанд унасан ч олонхыг нь аварч чадсан тухай Хятадын хэвлэлүүдэд мэдээлжээ.
Хятад даяар өргөн тэмдэглэдэг Хөдөлмөрчдийн баярын амралтын үеэр, дотоодын жуулчлал ихэссэн үед энэ осол гаргасан байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин жуулчид, иргэдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Энэхүү ослоос хоёр сарын өмнө Хунань мужид зорчигч тээврийн завь аж үйлдвэрийн хөлөг онгоцтой мөргөлдөж, 11 хүн амь үрэгдсэн байв. Мөн баярын амралтын өдрүүдэд Сүжөү хотод шинээр нээгдсэн паркт аяллын нисдэг тэрэг осолдож, нэг хүн нас барж, дөрвөн хүн гэмтэл авсан байна.
Эх сурвалж: BBC

#БНХАУ, #Дэлхийн мэдээ, #осол, #жуулчны завь,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555