Румыний Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд Европын Холбооны эсрэг үзэлтэн гэгддэг, националист улстөрч Жорж Симион ялалт байгуулж байна. Нийт саналын хуудсын 98 хувийг тоолсон байдлаар, өдгөө 55 настай, Бухарест хотын дарга Никусор Дан 21 хувийн саналтай хоёрдугаарт бичигдсэн бол Симион 40 хувийн санал авч тэргүүлжээ. Энэ хоёр нэр дэвшигч тавдугаар сарын 18-нд болох эцсийн буюу хоёрдугаар шатны санал хураалтад оролцох юм.
Одоо 38 настай Жорж Симион “Итгэл найдвараа алдаагүй, эх орондоо, тусгаар тогтнолдоо итгэдэг хүмүүс ялж байна” хэмээн онцолж байна. Тэрбээр Европын Холбооны удирдлагыг шүүмжилдэг, Украинд цэргийн тусламж үзүүлэхийг эсэргүүцдэг нэгэн аж.
Румынд өнгөрсөн 2024 оны арваннэгдүгээр сард зохион байгуулсан Ерөнхийлөгчийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон гэсэн үндэслэлээр дүнг нь хүчингүй болгосны дүнд дахин санал хураалт явуулж буй нь энэ. Тус улсын Ерөнхийлөгч зэвсэгт хүчнийг удирдах, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэхээс гадна Европын Холбооны санал хураалтыг хориглох, Ерөнхий сайд болон шүүх, прокурор, тагнуулын дарга нарыг томилох эрхтэй байдаг.
Жорж Симион энэ сонгуульд ялалт байгуулбал тус улс Европын Холбоо болон НАТО-гоос илүү тусгаарлагдаж, хөрөнгө оруулалт буурах зэрэг эрсдэл үүсэхийг шинжээчид анхааруулж буй.
Эх сурвалж: Reuters

#Румын,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555