Өнгөрөгч 2024 онд дэлхий даяар батлан хамгаалахын зардал өсөж нийт 2.7 их наяд ам.доллароос давсан нь 1989 он буюу хүйтэн дайнаас хойших хамгийн хурдацтай өссөн үзүүлэлт болж байна. Шведийн Стокгольмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн (SIPRI)-гийн мэдээлснээр, улс орнуудын цэргийн зардал ийнхүү өссөн нь 2023 оны үзүүлэлттэй харьцуулахад 9.4 хувиар өссөн тоо юм.
Дэлхийн 100 гаруй улсаас авч үзэхэд, ОХУ-ын цэргийн зардал 2024 онд 38 хувиар нэмэгдэж, 149 тэрбум ам.долларт хүрсэн бол Украиных 2.9 хувиар өсөж, 64.7 тэрбум ам.доллар болсон байна. Украины хувьд энэ нь улсын ДНБ-ий 34 хувийг эзэлсэн аж. Түүнчлэн Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-гийн гишүүн 32 орон ч зардлаа нэмсэн байна. Тухайлбал, Германы батлан хамгаалах зардал 28 хувиар өсөж, 88.5 тэрбум ам.долларт хүрсэн бол Польшийнх 31 хувиар өсөж, 38 тэрбум ам.доллар болсон байна.
Харин АНУ батлан хамгаалах салбартаа 997 тэрбум ам.доллар зарцуулсан нь дэлхийн нийт цэргийн зардлын бараг 40 хувийг дангаараа бүрдүүлсэн бол БНХАУ 314 тэрбум ам.доллар зарцуулж, долоон хувь өсгөсөн үзүүлэлтээр удаалжээ.
“Засгийн газрууд улс орныхоо аюулгүй байдалд анхааран, батлан хамгаалах, цэргийн салбартаа их мөнгө зарцуулж байгаа нь эдийн засаг, нийгмийн бусад салбарт эрсдэл дагуулж болзошгүй” гэж тус тайланд онцолжээ.
Эх сурвалж: NHK

#Дэлхийн мэдээ, #батлан хамгаалах зардал,