БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Тэрэлжид бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдана

Гэрэл зургийг
MPA.mn

Налайх дүүргийн алслагдсан Тэрэлжийн VI хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдахаар болж байна.

Өнөөдөр тус ажлыг гүйцэтгэгч болох “Инерци” ХХК-ийн төлөөллийг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүлээн авч уулзан, ажлыг эрчимтэй эхлүүлэх чиглэлээр санал солилцлоо.

168 хүүхдийн суудалтай сургууль, 100 ортой цэцэрлэгийн барилга VI хорооны Шилжрээгийн хэсэгт баригдаж, 2022 оны наймдугаар сард ашиглалтад орох юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet