БНХАУ-ын Гүйжөү муж дахь Хуажянгийн их хавцлын гүүрийг энэ зун ашиглалтад оруулах гэж байна. Дэд бүтэц, инженерийн гайхамшиг гэгдэж буй энэ гүүр голын түвшнээс 2,051 фут буюу 625 метрийн өндөрт байрлах, өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн өндөр гүүр болох юм. Энэ нь одоогоор хамгийн өндөрт тооцогдож байгаа Францын Виадук де Мийо буюу Мийогийн гүүрээс 289 метрээр өндөр юм.
Уул нуруу, бартаат замаараа алдартай Хуажянгийн их хавцлыг энэ гүүрээр гатлах бөгөөд дэд бүтэц сул хөгжсөн бүс нутагт зорчигч болон ачаа тээврийг шинэ түвшинд гаргана гэж инженерүүд үзэж буй. 22,000 тонн жинтэй ган төмөр карказтай энэ гүүрийн нийт урт нь 2,890 метр бөгөөд бүтээн байгуулалтын явц нь 95 хувьтай байна.
Ташрамд, дэлхийд хамгийн өндөрт тооцогддог 100 гүүрийн тал шахам нь Гүйжөүд байдаг.

Эх сурвалж: CNN

#онцолсон, #гүүр, #Дэлхийн мэдээ, #Хуажянгийн их хавцлын гүүр,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557