"Уран хас" пянзны нээлт болох талаар УДБЭТ-ын уран бүтээлчид мэдээлэл өглөө. 

Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Ж.Чулууны “Уран Хас” бүжгэн жүжиг бол Монголчуудын сэтгэлд мөнхөд эгшиглэх үндэсний сонгодог бүтээлийн оргил нь билээ. “Уран Хас” бүжгэн жүжгийн удиртгал хэсэг, вальс, буга согооны бүжиг гээд суут хүмүүний туурвилаас сонсож хоногшсон хэсэглэл олон бий.

УДБЭТ-ын хамт олон урын сангийн шигтгээ болсон энэхүү бүтээлийн ПЯНЗны нээлт 4-р сарын 13нд 11:40 цагаас УДБЭТ-т болох аж. 

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #“Уран Хас” бүжгэн жүжгийн ПЯНЗ,